Гэрэл зургийг Ж.Адилбиш, Д.Нямбилэг
БНХАУ-ын Харбин хотноо болж буй Ази тивийн 9 дэх удаагийн наадмын 5 дахь өдөр биатлоны шигшээ багийн тамирчид тэмцээнээ эхлүүлээ.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанд 27 тамирчин өрсөлдөв.
Манай улсаас М.Доржсүрэн 16, Х.Эрдэнэтунгалаг 18, Х.Сумьяа 19, Д.Энхчимэг 20-р байр эзэллээ. Энэ төрлийн ангилалд алт, мөнгө, хүрэл медалийг БНСУ, болон тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны тамирчид хүртлээ.
Азийн 9 дэх удаагийн наадмыг 22 алт, 20 мөнгө, 16 хүрэл медальтайгаар мөн БНХАУ-ын шигшээ баг тамирчид тэргүүлж байна. 13 цагт тэмцээний эрэгтэйчүүдийн 10 кмын зайн спринт уралдаан эхэлнэ.
Биатлоны спортыг Монгол Улсад хөгжүүлэх үйлсэд онцгой анхаарч ажиллаж буй Монголын биатлоны холбоо болон шигшээ багийн тамирчдадаа амжилт.
Сэтгэгдэл ( 0 )