ХАРБИН-2025 I Хамгийн залуу тамирчин Т.Төгөлдөр 21-р байрт хурдаллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 10

Гэрэл зургийг С.Энхжаргал I Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд 11 орны 24 тамирчин уралдаж, энэ төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Т.Төгөлдөр өрсөлдөн, 43.16 секундын амжилтаар 21 дүгээр байрт хурдаллаа.

Энэ зайд БНХАУ-ын тамирчин түрүүлсэн бол удаах байрт Япон, БНСУ-ын тэшүүрчид орлоо.

“Харбин-2025” Азийн өвлийн наадмын Монголын багийн залуу оролцогч (17 настай)-ийн нэг болох Т.Төгөлдөр нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ахлах ангийн сурагч бөгөөд Азийн наадмын бэлтгэл сургуулилтаа нутагтаа өөрийн багш Б.Орнобиш, Г.Батмагнай нарын удирдлага дор хангасан байна. Т.Төгөлдөр маргааш 1000 метрийн зайд уралдах хуваарьтай юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top