Гэрэл зургийг Д.Нямбилэг
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
БНХАУ-ын Харбин хотноо болж буй Азийн 9 дэх удаагийн наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд Монголын шигшээ багийн тамирчид болох Ц.Золбаяр, О.Золбаяр, Б.Ачбадрах, А.Хүслэн нар өрсөлдлөө.
Нийт 47 тамирчин хурд хүчээ сорьж Б.Ачбадрах 15, О.Золбаяр 17, А.Хүслэн 18, Ц.Золбаяр 39 дүгээр байрт шалгарлаа.
Өчигдөр гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 5 км-ын зайн уралдаан болоход 33 тамирчин хурд сорьж, Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдсөн. Манай тамирчдаас Э.Ариунтунгалаг 13, Т.Ариунболд 18, Б.Номин-Эрдэнэ 20, А.Энхтуул 21 дүгээр байрт бичигдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )