ХАРБИН-2025 | Гүйлтийн цанын төрөлд Монголын 4 тамирчин уралдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 09

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын наадам гурав дахь өдрөө болж байна.

Өнөөдөр гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 5 км-ын зайн уралдаан болоход 33 тамирчин хурд сорив. Энэ зайд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөхөд Э.Ариунтунгалаг 13, Т.Ариунболд 18, Б.Номин-Эрдэнэ 20, А.Энхтуул 21 дүгээр байрт орлоо. 
 


 

Энэ зайд тус наадмыг зохион байгуулагч орны гурван цаначин медалийн тавцанд гарав. Азийн өвлийн спортын наадмын Монголын баг тамирчдын анхны хүрэл медалийг гүйлтийн цаныхан хүртэж байсан бөгөөд “Саппоро-1986”-гийн гүйлтийн цанын буухиа төрлөөс хүрэл медальтай ирж байв. 

Монголын гүйлтийн цанын дасгалжуулагч Д.Баттулга нь Азийн өвлийн спортын анхдугаар наадамд тамирчны хувиар оролцож байсан бол тэртээгээс 38 жилийн дараах отгон (“Харбин-2025) наадамд дасгалжуулагчийн хувиар оролцож буй нь энэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddavaa(71.205.4.58) 2025 оны 03 сарын 13

Bayar hurgen Amjilt husie 4x5 buuhiad bolomj baina shuu Taktikaa zuv bolovsruulj hicheegeerei gadnii no sain servismen avah zardlaar baigaa yuu

2  |  0
Top