“Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадам хөшгөө нээж, ази тивийн цагаан олимпын бамбар аслаа. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах өчигдөр наадамд оролцож буй тамирчдын төлөөллийг хүлээн авч дотно яриа өрнүүллээ.
Уулзалтад Монголын баг тамирчдаа төлөөлж кёрлингийн тамирчин Г.Энхзаяа, шорт трекийн тамирчин Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар хамрагдаж санал бодлоо солилцов.
Уулзалтаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах энэ удаагийн наадам Харбин хотноо өрнөж буйд баяртай байгаагаа илэрхийлэн ойрын жилүүдэд Ази тивд өвлийн спорт түлхүү хөгжиж байгааг дурдлаа.
Түүнчлэн тэрбээр Олимпын хөдөлгөөний гол цөм тамирчин хэмээн онцолж, нийт баг тамирчдад амжилт хүсэв.
Сэтгэгдэл ( 0 )