Триатлонч Б.Баяр "Харбин-2025" Азийн өвлийн наадамд оролцож байна.
БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн спортын IX наадам эхэллээ. Тус Азийн наадамд оролцож буй Монгол тамирчдын салхийг триатлонч Булганхүүгийн Баяр керлингийн тэмцээнд хагалан эхлүүлсэн юм. Тэрээр керлингийн спортоор хичээллэдэг төдийгүй холбооны удирдах албан тушаалтай, МҮОХ-ны гишүүн билээ.
Б.Баяр анх триатлоны спортоор "Cannondale" клубт хичээллэн 2016, 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд залуучуудын ангилалд дараалан медаль хүртэж байв.
Гэрэл зургийг Ч.Ганбат (Харбин-2025)
Сэтгэгдэл ( 0 )