ХАРБИН-2025 | Б.Гэрэлтуяа шорт трейкийн төрөлд хагас шигшээд уралдсан анхны монгол тамирчин болов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 08

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёр дахь өдрөө болж байна.
 

Өнөөдөр Харбин хотын “HIC Multifunctional Hall” ордонд шорт трейкийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон Б.Гэрэлтуяа тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэрбээр хагас шигшээд 2:58.964 минутын амжилтаар замаа дуусгаж, зургаан тамирчны зургадугаарт хурдаллаа.

Б.Гэрэлтуяа нь “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадмын Монголын багийн тугч бөгөөд шорт трейкийн төрлөөр Азийн өвлийн спортын наадмын хагас шигшээд шатанд шалгарсан анхны монгол тамирчин болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top