Чөлөөт бөх | Г.Ганхуяг УЛСЫН АВАРГА цолыг ТАВ ДАХЬ удаагаа хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

Чөлөөт бөхийн 2025 оны УАШТ-ий гурав дахь өдрийн медальтнууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг итгэл төгс түрүүллээ. Тэрбээр хоёрын даваанд Н.Шинэтөртэй хүндхэн барилдаан хийж, 5:4-өөр ялсан. Харин бусад бүх барилдаандаа оноо алдалгүй цэвэр ялалт байгуулсан юм.

Түүний хувьд насанд хүрэгчдийн улсын аваргын тав дахь алтан медалиа өөрийн болгож байна. 

Мөнгөн медалийг “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 342-р ангийн тамирчин Ө.Шийрэв гардлаа. Залуучуудын УАШТ-ий 1 алт, 2 хүрэл медальт тэрбээр насанд хүрэгчдээс анхны медалиа авсан нь энэ. 

Зэвсэгт хүчний 341-р ангийн тамирчин Н.Шинэтөр улсын аваргын гурав дахь хүрэл медалиа өөрийн болгосон. Тэрбээр үүнээс гадна хоёр мөнгөн медаль хүртэж байв.

Нөгөө хүрэл медалийг “Аврагч” спорт хорооны тамирчин Д.Оргилох хүртэж, улсын аваргын 4 дэх хүрэл медалиа авлаа. Тэрбээр үүнээс гадна нэг мөнгөн медалийг улсын аваргын дэвжээнээс авч байсан билээ. 

Эрэгтэй 97 кг-ын дүн

1.Г.Ганхуяг (Алдар) 
2.Ө.Шийрэв (Алдар)
3.Н.Шинэтөр (МЧБХ)
3.Д.Оргилох (Аврагч)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top