Чөлөөт бөх | Б.Бат-Эрдэнэ насанд хүрэгчдийн УАШТ-д ТАВ ДАХИА түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

Чөлөөт бөхийн 2025 оны УАШТ-ий гурав дахь өдрийн медальтнууд тодорлоо.

УАШТ-ий 92 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, Яшар Догу, Вехби Эмре, Хамит Бар нарын нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, ДАШТ-ий VII байрын шагналт ОУХМ Б.Бат-Эрдэнэ түрүүллээ. Түүний хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс тав дахь алтан медалиа авсан нь энэ. 
   
Эл жинд “Алдар” спорт хорооны бөх, U23 насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Т.Дэмчигдорж үзүүрлэв. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа зүүж байна.
   
Хүрэл медалийг New Gen Team Спортын Төв сургуулийн тамирчин Д.Дэлгэрдалай, М.Баяржавхлан нар гардлаа. Тэд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртсэн юм.

92 кг-ын дүн:

1. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
2. Т.Дэмчигдорж (Алдар)
3. Д.Дэлгэрдалай (New Gen Team)
3. М.Баяржавхлан (New Gen Team)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top