Чөлөөт бөхийн 2025 оны УАШТ-ий гурав дахь өдрийн медальтнууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 72 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга З.Болортунгалаг түрүүллээ.
Энэ нь түүний УАШТ-ий гурав дахь түрүү юм.
Мөнгөн медаль хүртсэн Д.Цогзолмаагийн хувьд улсын аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальтай боллоо.
Хүрэл медалийн эзэн П.Номин-Эрдэнэ улсын аваргаас 7 дахь медалиа авсан байна. Түүний медалийн цуглуулгад 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль бий.
Эмэгтэй 72 кг-ын дүн:
1.З.Болортунгалаг (Хилчин)
2.Д.Цогзолмаа (Алдар)
3.П.Номин-Эрдэнэ (Алдар)
Сэтгэгдэл ( 0 )