Чөлөөт бөхийн 2025 оны УАШТ-ий гурав дахь өдрийн медальтнууд тодорлоо.
“Алдар” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин 65 кг-ын жинд хоёр жил дараалан түрүүллээ.
Эл жинд “Төв Арж” клубийн тамирчин, U23 насны Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Одгэрэл үзүүрлэв. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа гардаж байгаа нь энэ.
Хүрэл медалийг БГД Аваргууд академийн бөх Б.Майцэцэг хүртлээ. Энэ нь түүний хувьд УАШТ-ээс авч буй дөрөв дэх медаль бөгөөд нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо.
65 кг-ын дүн:
1. Т.Энхжин (Алдар)
2. Э.Одгэрэл (Төв Арж)
3. Б.Майцэцэг (БГД Аваргууд академи)
Сэтгэгдэл ( 0 )