Нийт нутгийн 60 орчим хувьд цастай байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цастай байна.

Тодруулбал,  Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэрт 22-35 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай. 

 Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 80 орчим хувьд дунджаас ахуй, 20 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top