Бөхийн чөлөөт барилдааны Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд “Дархан Хасу Fohow” клубийн бөхчүүд болох Б.Батбаяр, Э.Төгсжаргал нар үзүүр, түрүүнд шалгарлаа. Б.Батбаярын хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ий 74 кг-д хоёр жил дараалан финалдаж, энэ удаад анхны түрүүгээ дархлав.
Харин өсвөр үе болон залуучуудын УАШТ-ий тус бүр гурван түрүүтэй Э.Төгсжаргал өнгөрсөн оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий 70 кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн бол энэ удаа 74 кг-д үзүүрлэлээ.
Хүрэл медалийг “Тэх Мөнх” клубийн бөх М.Толуй, “Хилчин” спорт хорооны тамирчин Ш.Дэлэг нар гардав.
74 кг-ын дүн:
1. Б.Батбаяр (Дархан Хасу Fohow)
2. Э.Төгсжаргал (Дархан Хасу Fohow)
3. Ш.Дэлэг (Хилчин)
3. М.Толуй (Тэх Мөнх)
Сэтгэгдэл ( 0 )