Чөлөөт бөх I О.Сүлдхүү УАШТ-ээс дөрөв дэх түрүүгээ хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

Бөхийн чөлөөт барилдааны Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

2025 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 79 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт, Армийн дэлхийн аварга О.Сүлдхүү итгэл төгс түрүүллээ.

Энэ нь түүний улсын аваргын дөрөв дэх түрүү бөгөөд сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлээд байна.

Мөнгөн медалийг улсын аваргад анх удаа оролцож буй 17 настай тамирчин Ж.Далайцэрэн хүртэв. Тэрбээр өмнө нь U-15 насны УАШТ-д түрүүлж, U-17 наснаас 2 алт, 1 мөнгөн медаль хүртэж байсан шилдэг залуу тамирчин юм.

Хоёр хүрэл медалийг улсын аваргад анх удаа орж буй залуу тамирчид болох Я.Ерөөлт, С.Бямбабаяр нар хүртсэн.

Я.Ерөөлтийн хувьд өсвөрийн УАШТ-ээс мөнгө, залуучуудаас 2 хүрэл, U-23 насны УАШТ-ээс хүрэл медаль авч байв.

Харин С.Бямбабаяр U-20 насны улсын аваргаас хүрэл, оюутны Универсиад наадмаас 2 хүрэл медаль авч байв.

Эрэгтэйчүүдийн 79 кг-ын дүн
 

1. О.Сүлдхүү (Алдар спорт хороо)

2. Ж.Далайцэрэн (New Gen Team, Спортын төв сургууль)

3. Я.Ерөөлт (Төгс дэвжээ)

3. С.Бямбабаяр (БГД Аваргууд академи)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top