Чөлөөт бөхийн УАШТ-д дэлхийн медальтай 10 бөх зодоглож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

Монгол Улсын Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболдын нэрэмжит эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гавьяат цолтон дөрөв, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай 10 тамирчин өрсөлдөж байна.

Мөн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан С.Цэрэнчимэд, П.Орхон Дэлхийн аварга цолтой билээ.
 

ДАШТ-ий медальт тамирчид
 

  • МУГТ Т.Тулга
  • МУГТ С.Цэрэнчимэд
  • МУГТ П.Орхон
  • МУГТ М.Лхагвагэрэл
  • ОУХМ З.Занабазар
  • ОУХМ Т.Түвшинтулга
  • ОУХМ Ц.Цогбадрах
  • ОУХМ Э.Дэлгэрмаа
  • ОУХМ Э.Гантуяа
  • ОУХМ Э.Даваанасан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top