"Хангай"-н Д.Оюунболд агсны нэрэмжит УАШТ-ий нээлт боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

“Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон буюу 12 удаа түрүүлсэн Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит чөлөөт бөхийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ)-ий нээлтийн ёслол өчигдөр боллоо. 

Нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооноос Д.Оюунболд агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.

Д.Оюунболд агсны үүсгэн байгуулсан “Хангай” клубийн үе үеийн тамирчдын төлөөлөл багшийнхаа гэр бүлд мөн хүндэтгэл үзүүлсэн юм.

Нээлтийн ёслолын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал “Ялалт” одонгоор чөлөөт бөхийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэмүүдийг шагнаж урамшуулснаас гадна УАШТ-д хүрэлцэн ирсэн ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал гардуулан өглөө.

Улсын шүүгчийн болзлыг биелүүлсэн шүүгчид тэмцээний ерөнхий шүүгч Ю.Батсайханаас шүүгчийн үнэмлэх, тэмдгээ нээлтийн ёслолын үеэр гардан авав.

Мөн орон нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон сайн тамирчин бэлдэж буй хөдөө орон нутгийн багш дасгалжуулагчдыг холбооны зүгээс шагнаж урамшууллаа.

Энэ жилийн УАШТ-д хөдөө орон нутгаас Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймгийн тамирчид оролцож буй. УАШТ-д баг тамирчдаа бэлдэн оруулж буй эдгээр аймгийн багш, дасгалжуулагчдад холбооны зүгээс хэрэглэл материал гардуулан өгсөн юм.
 


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 22

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n

0  |  0
Зочин(139.5.216.210) 2025 оны 01 сарын 21

Бөхийн өргөө нэртэй жорлонд ямар л олигтой тэмцээн болов гэж дээ, сөнөчихсөн газар ш дээ, менежмент муутай, бөхчүүд нь ч бүдүүлэг завааныг хэлэх үү

0  |  0
Top