Трампын үе дэх Монгол-АНУ-ын харилцаа ба эргэн ирсэн Ерөнхийлөгчийн эхний 100 хоног

2025 оны 01 сарын 22

Бүгд найрамдах намаас сонгогдсон АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангаргаа өргөж, ажилдаа орж байна.

Тэрбээр өмнө нь 2017 оны нэгдүгээр сарын 20-ноос 2021 оны мөн сарын мөн өдөр хүртэл Нэгдсэн улсын 45 дахь Төрийн тэргүүнээр сонгогдон ажилласан билээ. Өдгөө яг дөрвөн жилийн дараа Д.Трамп Цагаан ордондоо эргэн ирлээ.

Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч байсан өмнөх бүрэн эрхийн хугацаанд Монгол Улс, АНУ-ын харилцаа ихээхэн хөгжсөн юм. Д.Трампын өмнөх он жилүүдийн үед эхний хагас жилээс бусдад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж таарсан.

Эдгээр он жилүүдэд Д.Трамп Монгол-Америкийн харилцааг шинэ түвшинд гаргахад  чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Монгол Улс нь АНУ-тай Гуравдагч хөршийн бодлогод суурилсан харилцаатай.

Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ 2018 онд АНУ-д айлчилж Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоох талаар мэдэгдэл гаргаснаас гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Улаанбаатарын цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх Мянганы Сорилтын Сангийн 350 сая ам.долларын хоёр дахь компакт гэрээнд гарын зурж байлаа. Тэд 2019 оныг АНУ-Монгол Улсын “Залуучуудын жил” болгон тунхаглаж хоёр улсын залуу үеийн харилцааг иргэний оролцоо, соёл боловсролын хөтөлбөрүүдээр өргөжүүлсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зун АНУ-д айлчилж Цагаан ордонд Ерөнхийлөгч Трампын хамт АНУ-Монгол Улсын Стратегийн Түншлэлийг тунхагласан нь хоёр талын харилцааг шат ахиулан тунхагласан чухал үйл явдал болсон билээ. Ингэснээр өмнө нь ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэсэн дөрвөн улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон Монгол Улсын ийм түвшний харилцаатай тав дахь улс нь АНУ болж байв. Харин АНУ-ын хувьд Монгол Улс Стратегийн харилцаатай 17 дахь түнш нь болсон байдаг.  Дэлхийн хүчирхэг орны хувьд 17-хон оронтой стратегийн түвшний харилцаа тогтоосон, түүний нэг нь Монгол Улс гэдгийг болгоож хараарай. Ийнхүү Монголтой харилцаагаа өргөтгөхийн төлөө хамгийн их хичээл зүтгэл гаргасан Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч нь Д.Трамп байлаа.

Одоо түүний цаг эргэн ирж буй. Түүний тангаргаа өргөснөөс хойших эхний 100 хоногт хийх ажлуудыг ч олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тандан мэдээлж байна. Хамгийн сонирхолтой нь Д.Трамп эхний 100 хоногтоо багтаан БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаа тухай яриа гарч эхлэв. The Wall Street Journal сонин Хятадын бараанд өндөр татвар ногдуулах талаар яриа болж буй үеэр Д.Трамп Бээжинд айлчилж Хятадын дарга Си Жинпинтэй хувийн харилцаагаа лавшруулах сонирхолтой байгааг дурджээ. Д.Трамп 2017 онд Бээжинд айлчилж байсан юм. Хэрэв тэрбээр БНХАУ-д айлчилбал Монголд тун ойрхон ирэхээр байна. Гэвч Д.Трамп Улаанбаатарт ирэхгүй нь ойлгомжтой. БНХАУ-д айлчилбал Д.Трамп Хятадын даргыг нутагтаа хариу урих төлөвтэй байгаа ажээ. Шинжээчид Хятадтай харилцах харилцаандаа Трамп гол анхаарал хандуулах болно гэсний баталгаа нь түүний саяхан БНХАУ-ын даргатай утсаар хийсэн яриа юм. Энэ үеэр худалдаа, эдийн засаг, барааны татвар зэргийг хөндсөнөөс гадна хамгийн онцгой нь Тайваний асуудал байжээ. Мэдээж хэрэг Тайваний тухайд АНУ өөрийн байр сууриасаа хазайхгүй нь ойлгомжтой.

Олон улс судлаачдын үзэж байгаагаар Д.Трамп тангаргийн дараах эхний өдрүүддээ гадаад бодлогодоо нэлээд анхаарах бололтой. Юуны өмнө Израиль, ХАМАС бүлэглэлийн хоорондох тэмцлийг намжаах, Орос,Украины сөргөлдөөнийг зогсооход анхаарах бөгөөд эдгээр нь багагүй цаг авах нь тодорхой.

Түүгээр үл барам тангараг өргөсөн өдрөө 100 гаруй зарлигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн бөгөөд түүн дотор цагаачлалын бодлого, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хилийн хяналтыг чангатгах, олон нийтийн  TikTok сүлжээг америкийн иргэдэд хүртээмжтэй байлгах зэрэг асуудал багтаж буйг CNN, Reuters зэрэг эх сурвалж дурдаж байна. Трампын нэг зөвлөхийн хэлснээр 47 дахь Ерөнхийлөгчийн гараа, төлөвлөж буй үйл ажиллагаа эрч хүч, тэмүүлэл дүүрэн ажээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.190) 2025 оны 01 сарын 23

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0

би(64.119.31.216) 2025 оны 01 сарын 23

америкийн бараанд өндөр татвар тавих хэрэгтэй

0  |  0
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 22

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n

0  |  1
zochin(66.181.176.19) 2025 оны 01 сарын 23

er ni amerik mongol ulsad yamarch ach kholbogdolgui shuu dee

1  |  2
Top