Японы нийслэлд болж байгаа сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээний шинэ бөхчүүдийн маэзүмо барилдаан өчигдөр эхэллээ. Мэргэжилтэн шинжээчдийн анхаарлыг татсан нэг барилдаан болсон нь Монголын их аварга Асашёорюүгийн авга дүү Тэнросэй, Хавайн арлын ёкозүна Мүсашимарүгийн авга дүү Хикаримүсаши нарын халз тулаан байлаа. Авга ах нар нь хоорондоо есөн удаа тулж, Мүсашимарү тав давж, Аса аварга дөрөв давж байжээ. Барилдаан эхлээд Хикаримүсаши биеэ ашиглан, хүчтэй түлхэн дайрсан ч Тэнросэй сандарсангүй, цүкиотоши мэхээр ялснаар мэргэжлийн сүмо бөхийн анхны даваагаа авлаа. Барилдааны дараа Тэнросэй “Бага зэрэг биеэ барьсан ч ямар ч гэсэн урагш довтолж чадсан маань сайн зүйл байлаа. Их чадалтай өрсөлдөгч байлаа. Мүсашимарү аваргын цүппари шиг л хүнд ирж байсан. Асашёорюү аваргын авга дүү, озэки Хоошёорюүгийн үеэл гэгдэж байгаа ч би өөрийнхөө сүмо замаар замнах хүсэлтэй. Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө сүмо бөх болохоор шийдсэн. Эцэг эхийнхээ ачийг хариулах мөрөөдөлтэй.
Д.Дагвадорж ахтай уржигдар хамт хоолонд ороход “Хичээгээрэй” гэж захиад сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Тэнросэй 18 настай. 186 см өндөр, 116 кг жинтэй. Д.Дагвадоржийн төрсөн ах, Улсын начин Д.Сэржбүдээгийн хүү С.Лувсангомбо юм. Шикорояма дэвжээний бөх. Мэйтокү сургуульд байхдаа Бүх Японы аварга шалгаруулах ахлах ангийнхны тэмцээний шилдэг 16-д багтаж байсан. Гэвч сургуулиа орхиод мэргэжлийн сүмоч болохоор шийдсэн байна. Нэг жилийн дадлагын хугацаандаа санданмэ зиндааны бөхчүүдтэй ана мана өрсөлддөг болсон гэж ояката нь ярьж байв.
Шикорояма ояката “Дэлхийд хамгийн хурц гэрэлтдэг од бол Хөхдэй мэргэн. Хөхдэй мэргэнийг японоор Тэнросэй гэдэг. С.Лувсангомбыг сүмод хамгийн хурц гялалзсан од нь байгаасай гэсэн хүслээ шингээгээд Тэнросэй гэж нэрлэсэн” гэжээ. Харин ёкозүна Мүсашимарүгийн авга дүү Хикаримүсаши хэмээх Даниел мөн 18 настай. Хавайн арлын уугуул. Мүсашигава дэвжээ. 2019 онд зодог тайлсан тус дэвжээний Мүсашикүнигийн төрсөн дүү.
М.Сугар-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 6 )
Ураг овгийн талаар ямар ч мэдлэггүй сэтгүүлч бичжээ.. авга дүү гэвэл Долгорсүрэн зааны удмаас гэх байлаа. Аваргын ахын хүүхэд гэвэл болох байлаа.
Авга дүү гэж ямар хамааралтай хүмүүс вэ?\nУул нь үеэл Дагвадоржийн үеэл нь юм биш үү?
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

Аав нь авга ах нь авга өвөө нь бөх юм чинь бусдаас илүү авьяас мэдрэмжтэй гэсэн үг, амжилт. Харах бөхтэй болох нь ашгүй дээ.
Ах Сэржбүдээгийн хүү Лувсангомбодоо ТЭНРОСЭЙ гэсэнд талархал илэрхийлж ”ХАМГИЙН ХУРЦ ГЯЛАЛЦСАН ОД ” байгаасай гэж хүсэж миний дүү эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Хамгийн царайлаг хүү байна.