МХБХ-ноос ИЧИРО ОЦУКАД хүндэтгэл үзүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 12 сарын 01

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2022 оны нэгдүгээр сараас хойш ажиллаж эхэлсэн Япон улсын мэргэжилтэн Ичиро Оцукад МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж хүндэтгэл үзүүлж, цаашдын замналд нь амжилт хүслээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Японы Хөлбөмбөгийн Холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар уригдан ирж ажилласан түүний анхны тоглолт нь 2022 оны гуравдугаар сард Лаосын багийн эсрэг тохиож байлаа. Харин өнгөрсөн зургадугаар сард Камбожийн багийг нутагтаа 2:1 харьцаатай буулган авсан юм. 

Ноён Ичиро Оцука нь Монголын Үндэсний шигшээ багийг удирдаж, нийт 16 тоглолтод оролцохдоо хоёр хожиж, хоёр тэнцэж, 12 удаа ялагдал хүлээжээ. 

Түүнийг ажиллаж байх хугацаанд Монгол-Япон хоёр улсын хоорондын харилцаа шинэ түвшинд гарсан гэдгийг онцлох нь зүйтэй.

Дасгалжуулагч Ичиро Оцукагийн Монгол Улсын хөлбөмбөгийн спортын салбарт оруулсан хувь нэмрийг нь ямагт санан дурсах болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оогий(66.181.187.20) 2024 оны 12 сарын 01

2-2-12,юун хүндэтгэл шийтгэх ёстой биш юм уу?

0  |  0
Top