ИТХ-ын сонгуулийн тайлан

2024 оны 10 сарын 15


2024 оны Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулиар Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз нь нийт 10 нам, 1 эсвэл, 20 бие даагчид хамтран ажиллах санал хүргүүлсэнээс 2 нам, 1 нэр дэвшигч хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллалаа. Тус гэрээний хүрээнд нам, эвслээс өөрийн нэр дэвшигчдийн сурталчилгаа, мэдээллийг өгсөн болно

2024.09.26-наас 2024.10.09-ний өдрүүдэд нийт 2:17 цагийн сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлж ажиллалаа.

Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуульд Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гарсан мэдээ нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хугацаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно гэж заасны дагуу 3 нам, 14 нэр дэвшигчийн мэдээг редакцдаа бэлтгэн, олон нийтэд хүргэсэн байна.

Сонгогчдын боловсролд зориулан ТВ8 телевиз 4:38 минутын 2 мэдээ бэлтгэн, 2024.09.26-29-ний  өдрүүдэд олон нийтэд хүргээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top