Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.
Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.10.11) 07:00 цагаас эхэлж, одоогоор ямар нэгэн зөрчилгүй, хэвийн үргэлжилж байна гэв.
Нийслэлийн хэмжээнд 12:00 цагийн байдлаар 157,213 сонгогч саналаа өгч, ирц 15,7 хувьд хүрээд байна.
НИТХ 45 мандаттай ба нийт 276 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Харин есөн дүүргийн хувьд 313 мандаттай ба 1081 нэр дэвшигч нэр дэвшжээ.
Энэ удаагийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын 515 хэсэг дээр 5417 ажиглагч ажиллаж байна. Гадаад 7 ажиглагч мөн ажиглагчаар оролцож байна.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )