Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Парис-2024" Олимп, Паралимпын онцгой амжилт үзүүлсэн багш, дасгалжуулагч, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
"Парис-2024" Паралимпын алтан медальт тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмбөрийн баатар цол хүртээж, тэрээр хамгийн залуудаа буюу 24 насандаа уг цолыг хүртсэн тамирчин боллоо.
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүд Монгол Улсын Гавьяат тамирчин, Паралимпын мөнгөн медальт Э.Содномпилжээ, Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, хөнгөн атлетикийн тамирчин Ц.Раднаа нарт Сүхбаатарын одон олголоо.
Хөдөлмөрийн баатар цолоор
"Парис-2024" паралимпын алтан медальт У.Сүрэнжав
Гавьяат тамирчин цолоор
- Олимпын мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин Б.Баасанхүү
- Паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга
Гавьяат дасгалжуулагч цолоор
- Дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар
- Дасгалжуулагч Д.Батнасан
- Дасгалжуулагч Д.Махашира
Сүхбаатарын одонгоор
- Хүндийн өргөлтийн тамирчин Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ
- Гавьяат тамирчин, хөнгөн атлетикийн тамирчин Ц.Раднаа
- Паралимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ
- Дасгалжуулагч Д.Баттулга
- Гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа
- Паралимпын холбооны ерөнхийлөгч Д.Нямхүү
Алтангадас одонгоор
- Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун нарыг шагналаа.
Төрийн одон, медаль гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
- Паралимпын алтан медаль хүртсэн У.Сүрэнжавт дөрвөн өрөө орон сууц, мөнгөн шагнал
- Олимпын мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд гурван өрөө орон сууц, мөнгөн шагнал
- Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, Э.Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц, мөнгөн шагналыг олголоо.
Сэтгэгдэл ( 4 )
Шагнах сайхан. Шагнуулах бүр сайхан. Гэхдээ юманд учир бий. Тамирчид, Урлагийн авъяастнуудад ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олгоод байдаг нь тун зохимжгүй. Өөрөөр хэлбэл энэ бол гажуудал. Шагнах зүйл олдохгүй ядаад байвал АРДЫН ТАМИРЧИН гэсэн цол бий болгоод өчихөж болно оо доо!\nХӨДӨЛМӨРИЙН БААТАР гэдэг бол Улс ардын аж ахуйн материаллаг үйлдвэрлэлийн салбарт л гайхагдсан амжилт гаргасан хүн авах ёстой шагнал шүү дээ!!!
их хөдөлмөрлөсөн гэдэг харагдаж байгаач энэ баатар гэдэг цол чинь сайн жинцүүртэй байх юм шиг
ANUSDI80955877
эхлээд гавьяатыг нь өгчихгүй, амжилтаа бататгавал баатар өгөх оройтохгүй. хүүхэд эвдэрчих вий дээ. Түрүүч нь шоронд сууж байна.