Ноос, ноолуурын үнэ цэний сүлжээнд оролцогчдын уулзалт болов

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 31

Ноос, ноолуурын зах зээл, үнэ цэний сүлжээнд оролцогчид, ялангуяа хонины ноос үйлдвэрлэгч малчид болон малчдын хоршоод нь Монгол Улсын Засгийн газраас танилцуулсан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хэрхэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ноос боловсруулагч дотоодын компаниудтай хэрхэн хамтран ажиллах, сүлжээнд оролцогчид үр ашигтай хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох болон зах зээлийн холбоосыг бий болгох замаар ноос, ноолуурын үнэ цэний сүлжээг хөгжүүлэх зах зээлийн шийдлүүд, түншлэлийн механизмуудыг тодорхойлж, төслийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх зорилготой “Ноос, ноолуурын үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт” -ыг Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

 

Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл хамтран зохион байгуулсан тус уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв.

Уулзалтаар хонины ноос, ноолуурын үнэ цэний сүлжээний нөхцөл байдлын талаарх ойлголт, зах зээлийн боломжуудыг сайжруулах, ХХААХҮЯ-аас хонины ноосны салбарын бодлого, арга хэмжээг хоршоод, аж ахуй нэгжүүдэд таниулах, үйлдвэрлэгчдийн хоршоо, боловсруулагч малчдын хооронд үр дүнтэй, үр бүтээлтэй холбоо тогтоох зах зээлийн шийдлийг тодорхойлох, ноосны нэмүү өртгийн сүлжээг сайжруулахад шаардлагатай үйл ажиллагаа, нөөцийг тодорхойлох, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэхийн сацуу ноос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай очиж танилцах арга хэмжээг зохион байгуулав.

 

 

Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2 үйлдвэр, нэхэх 4 үйлдвэр, ээрэх 9 үйлдвэр, нэхээсгүй үйлдвэрлэл эрхлэх 1 үйлдвэр, угаах 25 үйлдвэр, хялгас ялгах 9 үйлдвэр, сүлжих 56 үйлдвэр, эсгий эдлэлийн 16 үйлдвэр, ноосон бордооны 1 үйлдвэр, эсгийлэх 120 үйлдвэр, нийт 257 үйлдвэр хонь, тэмээний ноос ноолуур, сарлагийн хөөвөр боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top