Пауэрлифтингийн ДАШТ-ээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 28

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна.

Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдснөөс өнөөдөр /2024.05.28/ мастер ангилалд нэг тамирчин мөнгө, хоёр тамирчин хүрэл медаль хүртэв.

Тэмцээний М-1 ангиллын-120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5 кг-ыг шахсан бол мастер-1 ангиллын +120 кг-ын жинд Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл, мастер-2 ангиллын 105 кг-ын жинд Х.Баттөммөр 195 кг-ыг шахаж хүрэл медаль хүртлээ.

Х.Баттөмөр ДАШТ-ий зургаа дахь медаль нь бөгөөд тэрбээр хоёр алт, дөрвөн медаль хүртэж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top