Монгол уран бүтээлчид ДЭЛХИЙН хэмжээнд ур чадвараа сорино

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 22

 

Жүжигчин П.Баттөр болон найруулагч Б.Баяр, зохиолч Н.Эрдэнэбат нар олон улсын хамтарсан уран бүтээлд оролцохоор болжээ. 

Энэхүү киноны зохиолыг монгол зохиолч бичиж, найруулагчаар нь мөн монгол хүн ажиллах бөгөөд гол дүрд буюу Хүн Гүрний Их Хаан Атиллагийн дүрд жүжигчин П.Баттөр тоглох аж. Олон улсын уран бүтээлчид нэгдэн хийж байгаа энэхүү кино төсөлд Монголын уран бүтээлчид ийнхүү ахлан ажиллахаар болсон байна. 

Жүжигчин П.Баттөрийн хувьд өмнө нь Унгар, Англи, Австрали зэрэг улсуудын хамтарсан "1242 Geteway to the West" уран сайхны кинонд Гүюг хааны дүрийг бүтээж байсан билээ. 

 

 

 

 

 

Top