Сонгууль 2024 I ХҮН нам нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 05 сарын 20

ХҮН намаас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших 78 төлөөлөгчөө сонгосон талаар өнөөдөр /2024.05.20/ мэдээлэл хийлээ.

ХҮН намын дарга Т.Доржханд "Монголын улс төрийн намууд, ялангуяа парламентад бүртгэлтэй намуудын хувьд шийдвэр гаргах онцгой өдөр өнөөдөр тохиож байна. ХҮН намын хувьд хурлаа амжилттай зохион байгуулж байна. Хурал хоёр үе шаттай болно. Нэг нь 78 нэр дэвшигчтэй тойргийн төлөөлөл, дараагийнх нь 48 нэр дэвшигчтэй жагсаалт гэсэн хэлбэрээр явна. Бид сая 78 нэр дэвшигчээ баталгаажууллаа. Энэ удаагийн сонгуулиар ХҮН намын зүгээс 126 салбар бүрийн мэргэжилтнүүд дэвшүүлэхээ зарласан.

ХҮН намын нэр дэвшигчдийн 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй, үлдсэн 30 хувь нь бакалаврын боловсролтой хүмүүс байх болно. Нийт нэр дэвшигчдийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь эрэгтэйчүүд байна. 126 гишүүний асуудал, 48 жагсаалтыг нэрсийг одоо үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Нэр дэшигчдийн 50 хувь нь баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс байгаа бөгөөд дундаж нас 43 байна" гэв.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.116.76) 2025 оны 03 сарын 13

Нанц Майцэцэг л байх шив дээ.

1  |  0
olom(172.56.223.11) 2025 оны 03 сарын 13

xamgiin zohion baiguulalt saitai nam baina. Yamar xyn devshuulexee ali ert shiidchixsen. Hun buxend oilgomjtoi. Busad ni baixgyi ali nerciin jagsaalt ni unen um oilgomjgyi. Zarim namiinx ni nerciin jagsaalt, toirogiin ner devshig ch ni xevlegdeegyi ereed ch oloxgyi um. Hun namd amjilt xycie. Uragshaa

1  |  0
Иргэн(66.181.184.15) 2025 оны 03 сарын 13

Отгонтөгс багшаас өөр бусад олонд танигдаагүй л хүмүүс байна даа

1  |  0
Глрьдлого(103.57.92.108) 2025 оны 03 сарын 13

Наранбаяраас бусад нь ч мэддэгүй ээ

1  |  0
хэрүүлч өвгөн(103.212.162.160) 2025 оны 03 сарын 13

Энэ намыг дэвшүүлэхгүй нь тодорхой болсоон. Ард түмэн шийднэ.\n

1  |  0
zochin(59.153.115.174) 2025 оны 03 сарын 13

ul medegdekh , neg l ikh tsol khergem yarisan , tur ulsyn ajlyn turshlaga mia , poporson l nukhduud baina daa

1  |  0
Top