“Хайрын домог” кинонд Буриад улсын 8 жүжигчин урилгаар тогложээ

2024 оны 05 сарын 03

- “ХАЙРЫН ДОМОГ” КИНО ТАВДУГААР САРЫН 10-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ -

Дэлгэцийн 10 гаруй уран бүтээлийг олны хүртээл болгосон “UBS Pictures” компани буриад ард түмний ахуй соёл, домгийн улбаа, оюун санааг туульсын арга хэлбэрээр өгүүлэх “Хайрын домог” ээлжит уран бүтээлээ нээх гэж байна. Тавдугаар сарын 10-нд нээлтээ хийх “Хайрын домог” кинонд буриадын ард түмний өвөрмөц хэв шинж, сэтгэлгээний онцлогийг туульсын арга хэлбэрээр өгүүлж, хайр дурлал, өшөө хорсол, өгөөмөр сэтгэлийг харуулжээ.

“Хайрын домог” киноны үндсэн зураг авалтыг Хэнтий аймгийн Дадал сумд хийж, Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгуудад буухиачлан зураг авчээ. Кинонд Монголын залуу үеийн авьяаслаг жүжигчид болох Д.Мөнхтөмөр, Т.Сэлэнгэ, М.Тогтохжаргал, Т.Лхагвадулам болон Буриад улсын найман жүжигчин урилгаар тоглосон байна. ОХУ-ын Ардын жүжигчин, Буриадын Ардын болон Гавьяат жүжигчид энэхүү кинонд тоглож, зохиолыг МЗЭ-ийн шагналт Б.Золбаяр бичиж, ерөнхий найруулагчаар Б.Чингүүн ажиллажээ.

 
Дөрвөн улирлын гайхалтай өнгө илэрхийлэл бүхий “Хайрын домог” уран сайхны кино нь зун цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ үед үзэгчдийн сэтгэлд гэгээ татуулж, урлаг, гоо зүйн ханамж өгнө гэдгийг уран бүтээлчид хэлж байлаа.
 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.39) 2024 оны 05 сарын 07

Хоосон сурталчилгаагаар хол явахгүй ээ, үнээр сайн кино бол аяндаа мэдэгдэнэ дээ

1  |  0
Зочин(66.181.190.108) 2024 оны 05 сарын 04

Кино гэж усан утга учиргүй хөдөлгөөнт зураг эвлүүлэхээ больвол ямар вэ?!говийн домог гэж бас нэг ус байна.

0  |  0
Top