К-Поп алдартнууд Балид саатуулагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

 

Балид зураг авалтаа хийж буй "Pick Me Trip" хэмээх шоу нэвтрүүлгийн оролцогчид хууль бус зураг авалт хийсэн хэргээр саатуулагджээ. 

SPOTV-ийн мэдээлснээр Girls' Generation-ийн Hyoyeon, Apink-ийн Боми, Secret Number-ийн Дита, I.O.I-ийн гишүүн асан Им На Ён нар уг багт багтсан байна. Зураг авалтын багийнхан энэ сарын 21-нд Балид ирж, 25-ний өдөр буцахаар төлөвлөөд байжээ. Гэсэн ч хууль бус зураг авалт хийсэн гэх үндэслэлээр Балид түр хугацаагаар саатуулжээ. 

Орон нутгийн холбогдох албаныхан нийт 30 орчим хүний гадаад паспортыг хураан авсан бөгөөд энэ хугацаанд саатуулагдсан хүмүүсийг зочид буудалд байрлуулахаар шийдвэрлэсэн байна. 

Тэднийг ирэх 7 хоногийн эхээр эх орондоо эргэн ирэх боломжтой хэмээх мэдээлэл мөн цацагджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг алдартнууд зохих журмын дагуу виз аваагүйн улмаас ийнхүү саатуулагдсан гэжээ. 

KBS Joy сувгийн зүгээс "Бид нэвтрүүлгийн агуулгыг баталгаажуулсан ч уг нэвтрүүлгийг албан ёсоор цацагдах эсэхийг одоог хүртэл хэлэлцэж байна. Одоогоор эцсийн шийд гараагүй байна. Балид зураг авалт хийж байгаа продакшны компанитай бид ямар ч холбоогүй" гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(139.5.217.162) 2024 оны 04 сарын 27

Why they go to there without visa?

0  |  0
Top