Данид Македоны Александрын дүрс бүхий бамбайн чимэглэл олджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

Данийн Баруун Зеландын музейн археологичид Баруун Зеланд арал дээр хийсэн малтлагын үеэр Македоны Александрын дүрс бүхий бамбайн хүрэл гоёл чимэглэл илрүүлжээ. Эд өлгийн зүйл нь 1800 сая жилийн настай гэж үзэж байна.

Археологичдын мэдээлснээр, ийм төрлийн гоёл чимэглэлүүд нь дайчдын зэрэг зиндааг илэрхийлдэг байжээ. Дайчид гоёл чимэглэлүүдээ бамбай эсвэл сэлэмний хуйд тогтоодог байсан аж.

Энэхүү эд өлгийн зүйл эрдэмтдийн дунд Македоны Александрын талаарх оньсогын тоог нэмээд байна. Аугаа их жанжин асар их уудам нутаг дэвсгэрийг эзэлж, Энэтхэгт хүрч байсан ч Александр өөрөө ч тэр, түүний цэрэг, арми ч тэр Баруун Зеланд арал дээр хэзээ ч хүрч байгаагүй. Гэтэл энэхүү олдворыг алдарт жанжны эрин үе төгссөнөөс хойш 500 жилийн дараа урласан байна.

Македоны Александрын дүрс бүхий гоёл чимэглэлээр гангарах трендийг МЭ 198-217 онд Ромыг захирч байсан эзэн хаан Каракалла дэлгэрүүлсэн гэж эрдэмтэд үздэг. Каракалла эзэн хаан аугаа Александрыг шүтэн биширдэг байсан бөгөөд өөрийгөө түүний хойд дүр хэмээн үздэг байжээ. Эзэн хааны өөрийнх нь бамбай дээр Македоны Александрын хөрөг сийлсэн байдаг гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1800 сая жил ээ?(202.131.248.198) 2024 оны 04 сарын 24

Арай биш байхаа. 1800 сая гэж тоо байдаг болжээ бас. Македоны Александр гэдэг хүний түүхийг унш, тэгээд зөв мэдээ бичээ.

1  |  0
Top