Дуучин A Cool элэгний хорт хавдраар өвчилжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 16

 

Дуучин A Cool элэгний хорт хавдар өвчнөөр өвчилсөн тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлжээ. 

Энэ тухайгаа гэр бүлийнхэндээ ч хэлээгүй хэмээсэн тэрээр энэхүү өвчнөө ялан дийлнэ хэмээсэн байна. Хүүхдийн элч дуучнаар өргөмжлөгдсөн тэрээр 2019 онд хорт хавдартай хүүхдүүдэд туслах "Итгэл-Хайранд" хэмээх сайн үйлсийн аян өрнүүлж байсан. 

Энэхүү аяны хүрээнд тоглолт зохион байгуулж, тоглолтоос олсон орлогоо хорт хавдартай хүүхдүүдэд хандивлаж байсан билээ. Тухайн үед "Миний хувьд хүүхдийн төлөө  1000 төгрөг гуйх нэг их ичгэвтэр санагдахгүй байна. Хорт хавдар чинь эдгэрдэггүй өвчин биш юм байна. Эдгэрч болдог юм байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлбэл, бидэнд цаашид дэвшилттэй сайн сайхан зүйл харагдаж байна. Тиймээс би гэсэн үзэл бодлоо хойш нь тавиад бид гэсэн сэтгэхүйгээр аливаа зүйлд хандвал бидэнд мэдэхгүй, чадахгүй, хүрч чадахгүй, чадвар авьяас дутна гэсэн зүйл байхгүй юм байна" хэмээн ярьж байжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.165) 2024 оны 04 сарын 17

Hetsyy uvchin.oilgoj bna.edgersen hymyysiin tuhai sudlaarai.edgenee zaluu min.sain saihniig bodoj,byasalgaj itgeerei..

2  |  0
Top