Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн "Улхын булан" гэдэг газар “Хээрийн түймэр” гарсан тухай мэдээллийг 2024.04.12-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч. Тус сумын Төрийн албан хаагчид болон ААН ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 20:50 цагт бүрэн унтраасан байна. Дээрх түймэрт 200 га талбай өртөөд байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангаж, дараах зөвлөмжүүдийг дагаарай
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, бүрэн унтраах,
- Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,
- Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх,
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх, дээрх зөвлөмжийг бусдад түгээж, дагаж мөрдөн байгаль экологи, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг түймэрт өртөхөөс хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )