ТЦА-ны дарга Б.Оюутболдыг чөлөөлж, оронд нь Б.Дэлгэрсайханыг томиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 08

Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг чөлөөлж, түүний оронд Өмнөговь аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайханыг томилжээ.

Сануулахад, Тээврийн цагдаагийн албаны дарга асан Б.Оюутболд нь өнгөрсөн гуравдугаар сард замын хөдөлгөөний зорчих хэсгийн урсгалыг өөрчилж, туршилт хийсэн тул ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүрэг өгсөн байдаг.  Улмаар өнгөрөгч долоо хоногт түүнийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, шинэ дарга томилоод байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаа(203.91.115.55) 2025 оны 04 сарын 07

ТЦА-ны үндсэн үүрэг бол Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах, гэтэл хэрэгжиж бгаа заалт бараг байхгүй. Ялангуяа хяналтын ажил нь хаягчихсан. Бичиг баримт шалгаж, хааяа нэг үлээлгэхээс хэтрэхгүй. Явган зорчигчийг гарцан дээр зогсоод гаргачихдаг, сургуулийн орчимд хурдаа тохируулж явдаг жолооч ховордож байгаа нь хягалт муугийнх.

0  |  0

Зочин(66.181.167.4) 2025 оны 03 сарын 13

Ажилын арга барил, сэтгэлгээгээ өөрчлөхгүйгээр хий хоосон халаа сэлгээ үр дүн багатай ш дээ

1  |  0
Top