"Миний сайхан найзууд" ЧУУЛНА

2024 оны 04 сарын 02

Нийтийн дууны салбарт хүч түрэн гарч ирээд, олон сайхан уран бүтээлээр олны нүд, чихийг баясгаад байгаа хос дуучид бол Б.Сэрсэндэмид, Б.Отгончимэг нар юм. "Маргаашийн тухай" тайлан тоглолтоо Улаанбаатар паласын концертын их танхимд хийж, олноос өндөр үнэлгээ авсан дуучид энэ удаад "Миний сайхан найзууд" тоглолтоо сонсогч түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 5-ны 19:00 цагт "УБ" паласын их танхимд болно. 

 "Ханьсах заяа" дуугаараа олон жил хүмүүний заяаг хөглөж яваа хоёр гавьяат С.Вандан, Д.Дуламсүрэн нарын дууг Б.Сэрсэндэмид, Б.Отгончимэг нар хамтран шинэчлэн дуулж, дүрсжүүлэн гэнэтийн бэлэг барьжээ. 

Сонирхуулахад, Тоглолтын орлогоос тодорхой хувь нь сайн үйлсийн аянд зарцуулагдах аж. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top