Dispatch I Амиа хорлохыг завдсан алдартны найз залууг зартай луйварчин гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 01

 

T-ara хамтлагийн гишүүн асан А Рым өнгөрсөн долоо хоногт амиа хорлохыг завдан, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Амиа хорлох оролдлого хийхээсээ өмнө нөхрөөсөө албан ёсоор салж байгаа тухайгаа дурдан, бие махбодийн хүчирхийлэлд өртдөг байсан гэдгээ ярьсан тэрээр шинэ найз залуутай болсон тухайгаа ч мөн дурдаж байв. Харин энэхүү шинэ найз залуу нь залилан, хүчирхийлэл, заналхийлэл үйлдсэн зэрэг гэмт хэрэгт холбогдон шоронд хоригдож байсан нэгэн аж. 

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын алдарт тамирчин Нам Хён Хигийн найз залуу нь зартай луйварчин болох тухай мэдээлэл дэлгэгдэж багагүй шуугиан дэгдээсэн. Dipsatch-ийн зүгээс А Рымын найз залууг "Хоёр дахь Жон Чун Жо" хэмээн тодорхойлжээ. 

Dispatch-ийн мэдээлснээр Со Дун Хүн хэмээх энэхүү эр 2021 онд 2.6 жилийн хорих ял сонсож байжээ. Түүний хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдүүлсэн 3 хүний 2 нь түүнтэй хайр сэтгэлийн холбоотой эмэгтэйчүүд байсан аж. 

2023 онд 9 дүгээр сард шоронгоос суллагдсан тэрээр өөрийгөө А Рымд Lotte Entertainment-д зохиолчоор ажилладаг хэмээн танилцуулж харилцаагаа эхлүүлжээ. Удалгүй нийлж залилан хийж эхэлсэн тэд T-ara хамтлагийн шүтэн бишрэгчид төдийгүй танилуудаасаа А Рым болон түүний хүүхдийн эмнэлгийн зардалд мөнгө хэрэгтэй хэмээн ойролцоогоор 44 сая вон зээлж авсан байна. Уг гэмт хэргийн хохирогч болсон хүний тоо одоогийн байдлаар 10 даваад байгаа тухай Dispatch мөн мэдээлжээ. 

Энэхүү асуудалд А Рым өөрийн зүгээс тайлбар хийсэн. Тэрээр уг мэдээллийг анх олон нийтэд мэдээлсэн юүтүбэр нь гүтгэлэгийн шинж чанартай олон зүйлс нийтэлдэг хэмээгээд инстаграм хуусдыг нь дуурайлган бусдыг залилж буй хакер байгаа тухай сэрэмжлүүлэн хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлнэ гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top