792,000 еврогийн үнэ бүхий 16 автомашин хүлээлгэн өглөө

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

 

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ,УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II, III” ТӨСЛӨӨС САНХҮҮЖҮҮЛЭВ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Автомашиныг Нөмрөгийн ДЦГ, Монгол элсний УТХГ, Говь Гурвансайханы БЦГ, Говийн бага ДЦГ, Дарьгангын БЦГ, Их газрын чулууны БЦГ, Их богдын БЦГ, Тужийн нарсны БЦГ, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн БЦГ, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Ачит нуур-Дэвэлийн арлын БЦГ, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Богдхан уулын ДЦГ, Тэсийн гол, Булнайн нурууны БЦГ, Мөнххайрханы БЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-т өгөв.

Машинтай болсноор байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа хүрч ажиллах нөхцөл сайжирч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийн тоог бууруулах, биологийн олон янз байдлын судалгаа, мониторингийн давтамж сайжирч биотехникийн арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэхэд ахиц гарах юм.

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top