Тайландын эрэг орчим аймшгийн төрхтэй химер загасны шинэ төрөл олджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 21

АНУ-ын Калифорнийн их сургуулийн далай судлаачид Тайландын эрэг орчим химер загасны шинэ төрөл илрүүлжээ.

Эрэгчин химер загасны сэг зэм 775 м гүнд олдсон байна. Эл төрөл нь 51 см урт бөгөөд уртынх нь 32 хувийг толгой эзэлдэг байна. Эл загасны шувууны өдтэй төстэй өргөн сэрвээ нь хадархаг ёроолоор сэлэхэд тустай гэж эрдэмтэд онцолжээ. Химер загасны шинэ төрөлд Chimaera supapae гэж Тайландын эрдэмтэн Супап Монколпрасит нэрээр нэрлэжээ. Эрдэмтэн бүхий л амьдралаа мөгөөрст загасыг судлахад зориулсан аж. Химер загас нь 300-400 сая жилийн өмнө үүссэн мөгөөрст загасны нэг төрөл. 500-аас доош м гүнд нуугдан амьдардаг эл загас том нүднийхээ ачаар тас харанхуй орчинд баримжаалан хоолоо олж иддэг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөх монгол (115.74.252.152) 2024 оны 03 сарын 23

хужаагийн эрлийз зөгас байна\n

3  |  0
Top