Арьс ширний үйлдвэрүүдтэй нөхөн сэргээлт хийх,чиглэлд хамтарна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050” Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар арьс ширний 12 үйлдвэрийн удирдлагатай паркийн бүсрүү нүүн байрших, байгаль орчныг нөхөн сэргээж, дахин төлөвлөлтөнд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлж, тус үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байршлын хөрсний бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх ажлууд хийгдэх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top