ДОРНЫН ЗУРХАЙ: Луу жилтнээ ЭЕРЭГ САЙН

2024 оны 03 сарын 09

Аргын тооллын 3 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 29

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ТАВАН ШАР ХАР БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 07.17-18.48
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 3 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 29, Чөдөр одтой, хар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:17-18:48. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top