Мөсний загасчлалын ДАШТ болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 08

Мөсний загасчлалын 2024 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 09-10-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуурт болно.

20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үйл ажиллагаанд оролцохоор Олон Улсын цэнгэг усны спорт загасчлалын холбооны ерөнхийлөгч, Итали Улсын иргэн Маттеоли Клаудио Юго болон ерөнхий нарийн бичгийн дарга Дюранте Барбара нар Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Тэд "Чингис хаан" Олон Улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорилоо.

Олон Улсад далайн болон цэнгэг усны спорт загасчлал гэсэн хоёр төрөл хөгжжээ.

Монгол Улсад болох энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мөсний загасчлал буюу цэнгэг усны загасчлалын төрлөөр зохиогдох юм.

Тэмцээнд 10 улсын 111 тамирчин өрсөлдөнө. Гуравдугаар сарын 8-нд буюу өнөөдөр ДАШТ-ий өмнөх нэгдсэн бэлтгэл болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.94.130) 2024 оны 03 сарын 08

цөмөрчихвөө , цас мөс хайлаад эхэлчихлээ

1  |  0
Top