Монгол-ОХУ хоорондын хамтын ажиллагаа шинэ чиглэлээр өргөжинө

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 27

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова тэргүүтэй мэргэжилтнүүдийн баг Монгол Улсад айлчилж байна. Энэхүү айчлал нь өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ганзориг, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко нарын уулзалтын хүрээнд тохиролцсон ажлуудын салхийг хагалж байна.

ОХУ-ын эрүүл мэндийн яамны багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Анагаах Ухааны Их Сургуулийн профессор, эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор Елена Климова хүрэлцэн ирсэн.

Ийнхүү гурван өдрийн ажлын айлчлалын хүрээнд Монгол болон ОХУ-ын манай улстай хил залгаа мужуудтай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хэтийг төлөвийг нарийвчлан тогтлоо.

ОХУ-ын эмч мэргэжилтнүүд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд зөвлөлдөх уулзалт хийлээ.

Ташрамд дурьдахад Монгол болон ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтын үеэр ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко өндөр технологийн эмнэлгийн үйлчилгээ явуулахад эмч, мэргэжилтэн бэлтгэхэд туслахаа мэдэгдсэн. Мөн хоёр улсын сайд нар эх нялхас, төрсний дараах эмчилгээ, хавдарын өвчлөлтэй тэмцэх, халдварт өвчнийг оношлох, эдгээх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.188.40) 2024 оны 03 сарын 01

орос монгол 2 улс энэ дэлхий дээрхи хамгийн их хулгайч авилгач луйварчидаар дүүрсэн төр засагтай улс болсон бөлгөө

2  |  0
зочин(103.212.117.176) 2024 оны 03 сарын 01

С.Ганзориг гэж эрүүл мэндийн сайдтай болчихсон юм уу, нөгөө их хурлын гишүүн Чинзориг гээд нөхөр байсан нь нүүрсэнд явчихав уу, ногоон автобусанд явчихав уу, хэзээ явчихав

1  |  0
Эрдэнэ(202.179.15.130) 2024 оны 02 сарын 27

чинзоригоо бас сольциимуу

0  |  0
Top