Томоохон голын хөндийд шөнөдөө -48 хэм хүрч хүйтэрнэ

2024 оны 02 сарын 20

Ойрын өдрүүдэд цас орж, томоохон голын хөндийд шөнөдөө -43-48 хэм хүрч хүйтэрнэ.

Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш цастай байх нь. Цаашдаа цас үргэлжлэн орох бөгөөд нөгөөдөр буюу II/ 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, маргааш Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34 градус хүйтэн байна.

Дашрамд, энэ өвөл сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цастай байгаа бөгөөд 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ороогүй хэмжээний их хур тунадастай байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгаар дунджаар 8.5 мм оржээ. Энэ нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан. Гэтэл энэ жилийн хувьд 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top