Улаанбаатар амьтны хүрээлэн эргэн ирлээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 06

2023 оны 12-р сарын 13-ний өдрөөс эхлэн хаагдах болсноо албан ёсоор мэдэгдэж байсан Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс эхлэн дахин нээгдэхээр болжээ.

Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхэд багачууддаа олон орны амьтдыг үзэж сонирхох, байгаль, амьтанд хайртай болж төлөвшихөд нь том хувь нэмэр оруулах үүднээс Улаанбаатар амьтны хүрээлэнд дэмжлэг үзүүлжээ. Анх 2017 онд нээгдэж байсан тус хүрээлэн цар тахлаас хойш санхүүгийн хямралд орж, үүд хаалгаа хаахад хүрээд байсан билээ. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэн байраар ханган, дэмжлэг үзүүлсний ачаар хүүхэд багачуудтай дахин золгохоор болсон тухай Улаанбаатар амьтны хүрээлэнгийн хамт олон олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ.

Улаанбаатар амьтны хүрээлэн 2024 оны 01 сарын 06-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дөрвөн өнгийн бөмбөгөр байшинд ажиллаж байна. Тасалбарын үнэ: Том хүн- 8000 төгрөг, хүүхэд -8000 төгрөг гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top