Далласын амьтны хүрээлэнгийн хачирхалтай үйл явдлууд

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

АНУ-ын Техас мужийн Даллас хотын амьтны хүрээлэнд 2023 оны нэгдүгээр сараас эхлэн амьтад нь алга болж эсвэл үхэж эхэлжээ. 

Сэжиг бүхий цуврал үйл явдал хоёр сармагчныг хулгайлснаар үргэлжилсэн байна. Үүнээс өмнө цоохор ирвэс алга болж, учир битүүлэг нөхцөлд тас шувуу үхсэн байсан бол сармагчны торонд том нүх гарсан байжээ. Хамгийн сүүлийн хэргийг даваа гарагт амьтны хүрээлэнгийн ажилтнууд анх мэдэж, цагдаад мэдэгдсэн байна. Мэдэгдэлд сармагчнуудын торонд санаатайгаар том зай гаргасан байсан гэж дурджээ. Цагдаагийнхан мөн торонд хэн нэгэн санаатайгаар том зай гаргаж, амьтдыг хулгайлсан гэдэгтэй санал нэг байна.

Нэгдүгээр сард цоохор ирвэсийн торыг мөн санаатайгаар онгойлгож, гаргасан хэрэг гарчээ. Азаар, араатныг олсон байна. Үүнтэй зэрэгцэн лангур сармагчны торыг онгойлгосон байсан ч амьтад зугтаагаагүй байжээ. Өнгөрсөн долоо хоногт египет тас шувуу үхсэн олдсон байна. Дэлхий дээр энэ төрлийн шувуу 6500 гаруй л үлджээ. Үхсэн шувуу учир битүүлэг шархтай байсан гэнэ. Эдгээр хачирхалтай хэрэгтэй холбогдуулан амьтны хүрээлэнд хяналтын камерууд нэмж байрлуулж, шөнийн харуулыг чангатгасан байна.

Далласын амьтны хүрээлэн нь Техас мужийн хамгийн том бөгөөд ууган амьтны хүрээлэн. Энд 2000 гаруй төрлийн амьтан байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top