"Грийн групп" ажилтнууддаа 3 ТЭРБУМ төгрөгийн урамшуулал олголоо

2024 оны 01 сарын 02

Үндэсний брэнд бүтээгч “Green Group”-ын хамт олон БҮТЭЭМЖИЙН ЖИЛ болгон зарласан 2023 оноо бахдам амжилтаар дүүрэн үджээ. “Green Group” хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны салбараас гадна барилга бүтээн байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаагаа тэлж, зөвхөн дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байна.

"Грийн групп"-ийн хамт олон өнгөрсөн 2023 онд БҮТЭЭМЖИЙН ЖИЛ-дээ:

 

  • Хоногт 100 тоннын хүчин чадалтай “Талын Монгол” гоймонгийн роботжсон технологи бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
  • Брэнд бүтээгдэхүүнүүдийнхээ нэр төрлийг улам бүр өсгөж, 20 брэндийн нийт 500 гаруй нэр төрлийн 35 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ
  • “Актив Гарден” төслийн хүрээнд Монголын хамгийн анхны трапецан хэлбэртэй орон сууцны барилгын хоёрдугаар ээлжийг бүрэн ашиглалтад оруулав
  • Бүтээмжээр ажиллах боломжтой ажлын байруудыг бүтээмжид суурилсан тогтолцоонд шилжүүлснээр зарим ажлын байруудын нэг сарын цалингийн хэмжээг 10 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ӨСГӨЛӨӨ
  • “Грийн Групп” бизнесийн 3 чиглэлд 13 салбар компани 1200 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна
  • Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Green Pride” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр улирч буй оны шилдэг ажилтнуудаа тодруулан урамшуулж, нийт 3 тэрбум төгрөгийн бодит шагналыг ажилтнууддаа олголоо. Үүнд: 
  • “Gold Pride” шагналын эзэн 8 ажилтанд тус бүр 30 сая төгрөгөөс гадна аяллын эрх гардууллаа
  • 180 манлайлагч ажилтнуудыг газрын диваажин “Хайнань арал”, дэлхийн хамгийн том парк “Universal studio”, “Патаяа” шүрэн арал, үзэсгэлэнт Жэжү аралуудаар аялах эрхээр шагнаж урамшууллаа
  • 150 гаруй шилдэг худалдааны төлөөлөгч, жолоочдыг IPHONE 15 PRO MAX , IPAD-аар тус тус шагналаа
  • Ийнхүү “Green Pride” хөтөлбөрийн хүрээнд 2023 онд 910 гаруй манлайлагч ажилтнуудыг гурван тэрбум төгрөгөөр шагнаж урамшуулахад зарцуулсан юм.
  • Хамт олныхоо хичээл зүтгэл, хэрэглэгч, харилцагч Та бүхнийхээ дэмжлэгийн үр дүнд “ГРИЙН ГРУПП” Монголын аж ахуйн нэгжүүдийн чансааг тодорхойлдог "Entrepreneur 2023" арга хэмжээний үеэр Монгол Улсын 2023 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖ АХУЙН НЭГЖ-ээр гурав дахь удаагаа шалгарч, ТЭРГҮҮЛЭГЧ-ийн байр сууриа бататгасан билээ.

 

2024 оныг Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп БҮТЭЭН_БАЙГУУЛАЛТЫН_ЖИЛ болгон зарлалаа. Бидний түүхийг хамтдаа бичилцэж, эх орныхоо нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний брэндийг хамтдаа бүтээж буй 1200 гаруй ажилчид, хамтрагч байгууллага, харилцагч, хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье.

Та бидний хамтдаа угтах он жилүүд амжилт ололтоор дүүрэн байг!

ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ ГРИЙН ГРУПП

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.231) 2024 оны 01 сарын 03

Хөөрхий MСS- nИнтер МЕД эмнэлэг оны аврага Эмч, сувилгачидаа 400мян ₮ өөр шагнасан байгаа юмдаа. Хөөрхийлөлтөй

0  |  0
Зочин(103.212.118.231) 2024 оны 01 сарын 03

Хөөрхий MСS- nИнтер МЕД эмнэлэг оны аврага Эмч, сувилгачидаа 400мян ₮ өөр шагнасан байгаа юмдаа. Хөөрхийлөлтөй

0  |  0
Зочин(103.161.242.109) 2024 оны 01 сарын 04

Гайхамшигт хамт олонд баяр хүргье.Бусдын төлөө явбал өөрийн сайхан үйл бүхэн бтдэгийг хамт олноороо харуулж чадсан табүхэн хамгийн шилдэг нь...Амжилт Сайхан бүхэн хүрээлж байх болтугай

3  |  0
Top