2024 оны 12 ордны ЕРӨНХИЙ ЗУРХАЙ

2024 оны 01 сарын 02

Ирэх 2024 он бүх л ордныхонд таатай зүйлсийг зөгнөж байна. Энэ он бүхэлдээ чухал шийдвэр гаргахад тохиромжтой жил гэж од эрхсийн зурхайд буужээ. Ялангуяа оны эхээр чухал асуудал шийдэхэд илүү тохиромжтой байх болно. 


Хонь (03.21-04.20)

2024 он хониныхонд хувийн хөгжилдөө төвлөрөх, төлөвлөгөөгөө биелүүлэхэд анхаарах боломжийг авч ирнэ. Шинэ эхлэл болон өөрийгөө илэрхийлэхэд таатай цаг үе. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаараарай. 2024 он танд амьдралыг шинээр харах боломжийг нээнэ гэдэгт итгэж болно. Өөртөө анхаарал, халамж тавьж, бүх шинэ зүйлийг талархан хүлээж ав. Жинхэнэ хайртайгаа учирч, гэр бүлийн статусаа өөрчилж магадгүй.

Үхэр (04.21-05.21)

Үхрийнхний хувьд 2024 он тогтвортой байдал, карьерын өсөлтийг авчирна. Мэргэжлийн дадал зуршлаа хөгжүүлэх, орлогоо өсгөх шинэ боломжууд ирнэ. Олон сонирхолтой үйл явдал таныг хүлээж байна. Маш товчоор илэрхийлбэл “Жаргалтай жил” байх болно. Хувийн болон мэргэжлийн карьерт сайхан боломжууд нээгдэнэ.

Ихэр (05.22-06.21)

Ихрүүдийг идэвхтэй, шинэ танилтай, хувь хүний хувьд хөгжих боломжоор дүүрэн жил хүлээж байна. Харилцаа холбооны арга барилаа илүү сайн хөгжүүлээрэй. Өөрчлөлтийн жил гэж хэлж болно. Өөрийн хүч болон асуудалд төвлөрч чадвал шийдвэр гаргах чадвараа мэдрэх болно. Хайр сэтгэлийн зам гэрэлтэж байна. 

Мэлхий (06.22-07.22)

2024 он та бүхний хувьд шинэ алхам хийх, мөрөөдлөө биелүүлэх, ялангуяа санхүүгийн салбарт амжилт олох жил байх болно. Амьдралын зам үргэлж толигор байдаггүй ч бэрхшээл бүрийг давах дотоод хүч, тэсвэртэй байдал танд байгааг санаарай. Энэ нь магадгүй тогтвортой харилцаа бий болгох, гэр бүлийн сайн сайхан байдлаа дээшлүүлэх цаг үе байж болох юм. Өөртөө итгээрэй, таны бүх зүйл бүтнэ.

Арслан (07.23-08.22)

Таны хувь хүний харагддаггүй талуудыг нээх гэнэтийн том бэлэг хүлээж байна. Өөрийгөө илэрхийлэх, бүтээлч авьяасаа хөгжүүлэх боломжууд гарч ирнэ. 2024 онд арслангууд сонирхож буй салбартаа амжилт гаргаж, хүлээн зөвшөөрөгдөнө. Шинэ зүйлүүдэд өөрийгөө илүү нээлттэйгээр мэдэрч, тав тухтай бүсээсээ хүслээрээ гарна. Энэ нь таны хувийн өсөлт, ерөнхий байдалд гайхалтай нөлөө үзүүлнэ.

Охин (наймдугаар сарын 23-есдүгээр сарын 23)

Төрөлхийн ичимхий, тэвчээртэй хувь хүмүүс болох охиныхонд өөрчлөлт дандаа сайхан байдаггүй. Гэхдээ энэ жил танд багагүй шинэ зүйлийг авчрах болно. Үүнд бэлтгээрэй. Охиныхонд хувийн өсөлт, төгс төгөлдөр байдалдаа төвлөрөх үе ирнэ. Өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл хөдлөлөө сайн сайхан байлгахад хүч гаргаарай.

Жинлүүр (есдүгээр сарын 24-аравдугаар сарын 23)

2024 онд жинлүүрийнхэн харилцаа болон хамтын ажиллагааны салбарт тогтвортой байх болно. Жаргалтай, эерэг өөрчлөлтөд бэлтгээрэй. Амьдралаас танд өгөх бүх зүйлээс таашаал авахыг өөртөө зөвшөөр. Эргэлзээ, итгэлгүй байдал, биелээгүй мөрөөдлүүдээ хаях цаг болжээ...

Хилэнц (аравдугаар сарын 24-арваннэгдүгээр сарын 21)

Хилэнцийнхнийг энэ онд хувиралт, шинэ эхлэл хүлээж байна. Амбицаа биелүүлж, зорилгоо ухаарах цаг үе. Бүх айдас түгшүүрээсээ чөлөөлөгдөж, амьдралаа хяналтдаа авах үе ирнэ. Ойрын саруудад таныг хүлээж буй хэд хэдэн гэнэтийн бэлгэнд бэлэн байгаарай...

Нум (арваннэгдүгээр сарын 22-арванхоёрдугаар сарын 21)

Боломжуудаар дүүрэн жил таныг хүлээж байна. 2024 он нумынханд шинэ зүйлүүдийг нээж, ертөнцийг үзэх үзлээ өргөн болгоход туслах болно. Та их өөрчлөлтүүдийг аль хэдийнээ мэдэрч байгаа байх. Эргэлзээ, айдсаа орхиж, мөрөөдлөө биелүүлэх замаа эхлэхэд та бэлэн байна. Энэ жил та бүхэн мэдрэмжид тань нөлөөлөхийг хэнд ч бүү зөвшөөрөөрэй.

Матар (арванхоёрдугаар сарын 22-нэгдүгээр сарын 20)

Хувийн өсөлт, мэргэжлийн хүрээнд амжилт гаргахад шинэ боломжууд гарч ирнэ. Матрынханд 2024 он тавьсан зорилгууддаа хүрэх жил байх боломжтой. Хуучин итгэл үнэмшлүүдээ эргэн харж, итгэлгүй байдлаасаа салах, шинэ харилцаа холбоог нээж, дадал зуршлуудаа шинэчлэхэд бүх боломжоо ашиглаарай. Ертөнцийн танд бэлдсэн бэлгүүдийг хараад гайхах болно...

Хумх (нэгдүгээр сарын 21-хоёрдугаар сарын 18)

2024 он хумхынхны хувьд нийгмийн шинэ харилцаа холбоогоо хөгжүүлэх жил байх болно. Хамтарсан ажил, нөхөрлөлд өсөлт гарна. Хувь хүний онцлог болон харан өнцөг тань өөрчлөлтөд хүргэнэ. Чадвараа бүрэн нээх, өмнөө тавьсан бүх зорилгодоо хүрэхэд таатай цаг үе...

Загас (хоёрдугаар сарын 19-гуравдугаар сарын 20)

Загаснууд оюун санааны хөгжилдөө энэ жилийг зориул. Тэнцвэрээ олж, дотоод тайван байдлаа хадгалахад таатай жил. Та тав тухтай бүстээ байж, аюулгүй, тогтвортой байдлыг чухалчилдаг ч гэсэн энэ жил эдгээр хэвшлээсээ салаарай. Мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд гарна. Зүрх сэтгэлийн тал дээр хамгийн том гэнэтийн бэлэг таныг хүлээж байна.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.25.90) 2024 оны 03 сарын 16

бидэнд энэ ордуудын зурхай хэрэггүйшдээ, монгол, 12 жилээр гаргасан засалтай зурхай хэрэгтэй, энэ үлгэр шиг юмыг өчнөөн уншлаа, нийтлэх хэрэггүй

1  |  1
Нарангэрэл(66.181.181.21) 2024 оны 01 сарын 07

0  |  1
ану(66.181.181.101) 2024 оны 04 сарын 16

Үнэхээр гоё бна.цаасдаа өшөө гоё зүйл бичээрэй

1  |  0
Khaliun(66.181.177.246) 2024 оны 01 сарын 06

Ih saihan jil boloh ni dee nadad l lav kk

0  |  0
Toogii(66.181.161.48) 2024 оны 01 сарын 05

Bayrlalaaaaaaaaaaaa

0  |  1
Nandia.(66.181.161.57) 2024 оны 01 сарын 05

bayrlal aaa oor goy zuil gargaarai

1  |  1
Зочин(66.181.183.56) 2024 оны 01 сарын 05

12 ордын гээч

6  |  1
Top