Ахмад дайчин Ц.Чимэдцэрэнд ОХУ-ын ЭСЯ хүндэтгэл үзүүлэв

2023 оны 12 сарын 27

Хоёр дайны утаа үнэрлэж, эх орныхоо төлөө галын шугаманд үүрэг гүйцэтгэж явсан буурайгийнд Оросын ЭСЯ-ныхан очжээ.

Халхын голд дайны гал дүрэлзэж эхэлсэн 1939 оны зун Дорнод аймгийн Баяндун сумын 16 буриад басган сайн дураар фронтод явж байсан бахархам түүх байдаг. Эх орноо хамгаалахаар цэрэг эрсийн адил цэхлэн мордсон тэдний гавьяаг “мартаж” орхисон гашуун үнэн ч бий.

Тэгвэл Халх голын дайны ялалтын 40 жилийн ойгоор буюу 1979 онд Оросын нэгэн генерал Халх голын дайнд цэргийн эмнэлэгт хамт ажиллаж байсан монгол охидыг сураглажээ. Тийнхүү МАХН-ын Төв хорооноос Дорнод аймгийн Намын хороо руу утас цохиж, баатарлаг гавьяа байгуулсан бүсгүйчүүдийн сургийг анх гарган алдаршуулж байсан аж.

Энэ жил Халх голын дайнд ялалт байгуулсны түүхт 85 жилийн ой тохиож байна. 1939 оны Халх гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад буурлуудаас сэрүүн тунгалаг байгаа нь хуруу дарам цөөн...

1939 оны тавдугаар сард сайн дураар цэрэгт мордсон буриад басган Ц.Чимэдцэрэн гуай он солигдоход 100 насны босго давах юм.

Түүнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Агаарын цэргийн атташе, хошууч-генерал Павел Петрунины санаачилгаар ЭСЯ-ныхан хүндэтгэл үзүүллээ.

Манай улсад Халх голын дайны 44 ахмад дайчин энх тунх аж төрж байна. Эмэгтэй ахмад дайчин хоёр байгаагийн нэг нь Ц.Чимэдцэрэн гуай юм.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сор(202.126.88.203) 2023 оны 12 сарын 28

Гүн хүндэтгэл.

0  |  0
м(202.179.26.150) 2023 оны 12 сарын 28

Вандан агсны гэргий мөн бол уу

0  |  0
Зочин(202.9.46.204) 2023 оны 12 сарын 28

Сайхан мэдээ байна.Бид ахмадууд эх орноо хамгаалж ирсэн одоогийн хулгайчууд хар хужаад алдаад дуусах нь дээ яанаа.

0  |  0
zochin(185.183.146.132) 2023 оны 12 сарын 28

Gunee hundetgej ,baharhaj bna buurai mini. urt nasalj udaan jargahiig husey!

0  |  0
Top