ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад сайн

2023 оны 12 сарын 25

Аргын тооллын: 2023-12-25, Даваа гараг

Наран ургах шингэх: 08:40-17:03

Үс засуулбал: Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин гахай, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр.

-Билгийн тооллын шинийн 14, улаагчин могой өдөр, чөлөөт эх-3 одтой, шороо суудалтай, 8 цагаан мэнгэтэй, идэрийн барилдлагатай өдөр.

-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

-Тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.

-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.

-Нохой жилтний сүлд гараг.

-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, ном номлох, сонсох, мал хөнгөлөх, үр тарих, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхтайван.(59.153.87.50) 2024 оны 03 сарын 22

Үс засуулах өдрийн зурхайг шинэчлээчээ 03 24 2024

0  |  0
Top