Ч.Хүрэлбаатар: Чалкотой яаж холбогдоод энд сууж байгаагаа ойлгохгүй байна

2023 оны 12 сарын 19

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-ын хоёр дахь үе шат хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

(202312.19)

Өнөөдрийн нээлттэй сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах юм. Энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. Одоо "Чалко Трейдинг Хонконг" компанитай байгуулсан гэрээний асуудлаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан 2008-2012 оны Засгийн газарт сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт, Д.Зоригт нарыг гэрчээр оролцож байна. Тэднээс Хянан шалгах түр хорооны гишүүн Д.Ганбаатар туахйн гэрч нараас Чалкотай байгуулсан гэрээтэй ямар холбоотой талаар асуулаа.


Ч.Хүрэлбаатар "Чалкотой яг яаж холбогдоод энд сууж байгаагаа сайн ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг харлаа. Үнэтэй холбоотой зүйл ярьж байна. Үнэ зах зээлийнхээ нөхцөл байдлаас хамаараад өсөж, буурч явдаг.

Өндөр үнэтэй байх үед хийсэн гэрээ бол сайн гэрээ. Үнэ буурсан үед гэрээнийхээ нөхцөлөө ашиглаад явбал сайн. Гэрээ байгуулчхаад үнэ өсөөд явчихвал алдагдалтай байх магадлалтай.

Тэгэхээр би Б.Энэбиш захирлын хэлж байгаа тайлбараас сонсоход үнэ өндөр байх үед гэрээ хийгдсэн юм байна. Дараа нь үнэ унаад эхлэх үед ажлаа авсан хүмүүс гэрээнийхээ нөхцөлүүдийг ашиглаж чадаагүй юм байна гэж ойлголоо.” гэв.

СОНСГОЛЫН ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ссс(202.55.188.115) 2023 оны 12 сарын 21

Энэ л юу ч мэдээгүй сууж байхвий дээ.

0  |  0
ард(202.9.40.3) 2023 оны 12 сарын 20

МАН энэ нөхрөө сонгуулиар дахиж гаргах юм уу

0  |  0
Зочин (139.5.219.145) 2023 оны 12 сарын 20

Үсээ будаад муу өгөр толгой , сонгууль ойртож дээ

1  |  0
Ard (66.181.181.130) 2023 оны 12 сарын 19

Ta nart unen bhgui dhdee.Chi yaaj bultahaa l bodoj yarij bgaa dhu de.Ur udamaa bodoo .Tumni haraal hetsuu shu.Avsan idsen uusnaa odoo ogoo ard bidend

1  |  0
2317(66.181.190.236) 2023 оны 12 сарын 19

Холбогдоогүй юм бол 17-32%-ийн хөнгөлөлтийн гэрээг нь цуцалчих даа. Сү хулгайч та 2ын хийсэн хулгай

1  |  0
Зочин(139.5.217.98) 2023 оны 12 сарын 21

УЛС НЬ ТДАМПУУРЛЫН ЭРМЭГ ДЭЭР ИРЧИХЭЭД БАЙХАД БУРУУТАЙ ХҮН НЭГ Ч АЛГА. УЛНЫХАН ХЭПДЭН ИХ НАЯДААР НЬ ИДЭЭД УУЧИХСАН ЮМ БОЛОВ УУ

1  |  0
1(202.21.107.119) 2023 оны 12 сарын 19

hegjuun umaa

0  |  0
Top