“Хезболла” Израилийн цэргийн байрлал руу гал нээв

2023 оны 12 сарын 12

“Хезболла” бүлэглэлийнхэн Израилийн Батлан хамгаалах армийн эсрэг хоногт долоон ажиллагаа явуулжээ.

Ливаны өмнөд хэсгийн хил орчмын бүсэд Израилийн цэргүүдийн байрлал руу гал нээсэн байна.

“Хезболла” бүлэглэлийнхэн Израилийн армийнхны байрлал руу дайралт хийсээр байгаа юм.

Тэгвэл Газын зурваст Израил, ХАМАС-ын зөрчилдөөний улмаас амь үрэгдсэн хүний тоо 18 мянгад хүрчээ. Шархадсан хүний тоо 49.5 мянгад хүрсэн байна.

Израилийн арми зэвсэгт мөргөлдөөний улмаас 100 гаруй цэргээ алдаж, 550 гаруй цэрэг шархаджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top