Монголын сагсчид "NBA 3x Invitational Champion"-д түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 12 сарын 11

NBA-ийн зүгээс улирал дундуур "NBA Cup" тэмцээнийг зохион байгуулж, “Лос Анжелес Лэйкерс" баг аваргаар тодорсон билээ. Тус тэмцээнд зориулан зохион байгуулсан "NBA 3x Invitational Champion" тэмцээнд оролцсон Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй багууд хоёул АВАРГА болж, цомын эзэд боллоо. Тэмцээнд оролцох урилгыг NBA-ийн зүгээс Монголын сагсан бөмбөгийн холбоонд өнгөрсөн сард ирүүлжээ.

Эмэгтэй баг хэсгээсээ 3 хожилтойгоор гарч, аваргын төлөө Японы багийг илүүрхэн 16:6-аар хожсон бол манай эрэгтэй баг хэсэгтээ 2 хожил, 1 хожигдолтойгоор хэсгээсээ нэгээр гарлаа. Ингээд легионер тоглогчоор хүчээ зузаатгасан талбайн эзэн орны туршлагатай, хүчирхэг багтай аваргын төлөө энэ тэнцүү өрсөлдөж, 21:17 харьцаагаар хожжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuhc(103.41.93.210) 2023 оны 12 сарын 12

3  |  0
Top